Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ИТХ

Бидний бахархал

2014-11-01

ИВАНЫШ Болатханы
1955 онд Ногооннуур суманд төрсөн. 1970 оноос сургуулийн бөхийн дугуйланд орж хичээллэж сум, аймгийн хэмжээнд зохиогдсон тэмцээнүүдэд эхний байранд шалгарч байсан.  1973 онд цэргийн албанд татагдаж тэндээсээ “Алдар” нийгэмлэгийн тамирчнаар шалгарч чөлөөт, самбо бөхийн I зэрэгтэй тамирчин болжээ. 1976 онд Өмнөгөвь аймгийн наадмаар арслан цол хүртэж, 1978, 1979 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж, нийтдээ 5 удаа үзүүрлэжээ. Түүнээс гадна Горно-Алтай, Тува улсад зохиогдсон чөлөөт бөхийн уулзалт, тэмцээнүүдээс 3  алтан медаль, баруун 5 аймгийн бүсийн тэмцээнүүдэд тогтмол сайн барилдаж аймаг сумын нэрийг хамгаалж байсан бөх. “Алдар” нийгэмлэгт байхдаа ар гэрийн гачигдлаар нутагтаа ирсэн бөгөөд хэрэв үлдсэн бол улсын начин цолыг баттай авах авхаалж самба, хүч зориг түүнд байсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%